Монголын төв байгуулах уу гэсэн санал тавихад байгуулчихаад бүр төрийн эрхэнд гарчихсан юм шиг довлодог улсууд их олон байх юм. Энэ нь бас аргагүй л байх даа. Өнгөрсөн 28 жилд нам гэсэн үг манай улсад аймшиг болсон байгаа юм.
Бүр "нам гэхээр бөөлжис цутгадаг" гэсэн үг хэллэг хүртэл бий болсон байх. Нөгөө бөөлжис дор нь хүн амын 99 хувь нь муухай ядарсан, ядуурсан байгаа юм.
Уг нь нам
гэдэг бөөлжис биш, харин зөв, төв хүнийг төрд хүргэх гүүр юм.Тэр улс
орноо өөд татах чинхүү хүсэлтэй тэргүүлэгч, манлайлагч хүмүүсийн үзэл
бодлын талбар, үйл ажиллагааны индэр, төрд, эрх мэдэлд зөв, төв хүнийг
хүргэх гүүр юм. Энэ утгаар өнөөхүүдийг шинжихэд нам гэхэд нэн хэцүү
болчихсон байх. Тэднээс төр аваад явчих хүн ч алга. Үүнийг өнөөгийн
манай улсын байдал тод харуулна. Харин дөрвөн түмэн багш, монголын
сэхээтний дотор төрд хүргэчихээр зөв, төв хүн ядаж 8 олдох байх.Тэд
улсаа төв, зөв хөтөлж, багшийг ядуурлаас салгаж, монголоо өөд татаж
чадна. Учир нь багш, сэхээтнүүд бол наймаачид биш юм. Үүнд л итгэж
байгаа ухаантай юм.
Ихэнх хүмүүс яг таны одоо бодож байгаа шиг бас ингэж боддог. "Та улс төрд орох гэж байна. Багш нарыг ашиглаж байна гээд л..." нэг их айдаг юм.
Би тэгэхээр ингэж л үнэнээ бичээд аль хэдийн үлдээсэн гэдгээ шууд хэлдэг юм, бас.
"Надад нам бүү хэл, ерөнхийлөгчийн алба ч ерөөсөө сонин биш. Учир нь би профессор юм. Түүнд хийж бүтээх илүү үнэ цэнэтэй сайн зүйл олон байгаа. Үүнийг ихэнхи хүн ойлгохгүй. Учир тэд профессор биш. Гэвч би алийгаа алдсан энэ улсад төв, зөв нам хэрэгтэйг гадарлаж байгаа нэгэн юм. Тэгэхгүй бол энэ гэнэн түмэн хөөрхийс өнөөхүүдийнхээ дор ихэд удаанаар манарсаар л байхаар байна.Тэд амар, хурдан өөрчлөгдөхгүй.Ийм учраас ийм нам зарчмын хувьд байж болох юм байна гэсэн саналыг судлаач хүний хувьд олж мэдээд түмэн олонд санал болгон хэлэлцүүлээд 5 гаруй жил болж байна. Чадвал бас босоход нь дэм болох санаатай гэж байгаа" (http://centrepartymongol.blogspot.com)
Тэгэхээр төв нам байгуулах уу гэдгээс бүү ай. Энэ тань зүгээр л нэг л санал шүү дээ. Харин таны өмч болох төрийг чинь урвайлгаж, улсыг тань дэлхийн доог тохуу болгож байгаа өнөөхүүдээсээ харин илүү их болгоомжил.
Ц.Лувсандорж
2018 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр
http://centrepartymongol.blogspot.com/2018/01/blog-post_21.html

No comments:
Post a Comment