Монголын төв нам төв, зөвийн төлөө, хөгийн төлөө
Бидний хамтдаа бүтээх энэ нам төв, цүндгэр нийгмийг бий болгоно. Ийм нийгмийн төвд нь монголын пролетари болох сэхээтэнг; сэхээтний голд боловсролын зүрх нь болох багшийг тавина. Ингэснээр боловсрол чинхүү утгаар нийгмийн тархи нь болж, манай улс хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжлийн зам орно.
Ийм замаар замнасан улсад мэдлэг суурилсан баялаг бүтээгдэж байдаг. Ийм улс баян улс. Ийм улс зөв улс. Энэ улс хөгжилтэй улс байдаг. Энэ улс төв улс.
Бидний бүтээх Монголын төв нам эцэстээ хөгжил, зөв, төв, мэдлэгийн төлөө юм.
Ц.Лувсандорж
2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр
No comments:
Post a Comment