Friday, February 9, 2018

Эдтэй нь биш эрдэмтэй нь хөтлөдөг



Төрийн дөрвөн өндөрлөгийг гурав болго. Босгыг өндөрсгө.

 Манай төр 4 өндөрлөгтэй байна. Үүнийг 3 болгох хэрэгтэй. Гүйцэтгэх засаглал болох ерөнхийлөгч, ЕС нэг болгох хэрэгтэй. Түүнийг их хурлаас сонгодог байх. Манай улсын онцлог. Бас дэлхийн улс төрд монголын хувь нэмэр ч болох талтай...

Бүх ард түмнээс сонгогдсон гэдэг үнэндээ нэр төдий хэрэг болж байна. Гурван хүний нэгийн саналыг авсан эсэх тодорхойгүй байдаг. (Судалгаа бий).

Манай сонгогчид хэт цөөхөн тул түүнд хар массын нөлөөлөл их байдаг.Харлуулсан байхад цагаан хуудас, сонгуульд оролцоогүй хэсгийг хасвал хар массаар өндөрлөгт хүрчихээд байна.

Энэ нь үргэлжүүлбэл их аюултай. Удирдагч сонгуульд ялахын тулд нийгмийн сэхээрүүлэх бус харин харлуулах хандлагатай болгодог. Урлаг, спорт, хошин шогийг мандуулна гээд л.

Их хуралд сэхээтнүүдийг оруулах үүднээс бодлогоор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Эрдэмтэй нь хөтлөх ёстой. Эдтэй нь биш.

Монгол улс төр, өндөрлөгүүдээ эхлээд цэглэх хэрэгтэй.

Төрийн өндөрлөгт хүрэх босго хэтэрхий намхан байна. Өндөр болгох хэрэгтэй.

Ц.Лувсандорж

2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 

 http://centrepartymongol.blogspot.com/2018/02/blog-post_9.html

No comments:

Post a Comment