Saturday, February 10, 2018

Төв ухаан бүхэл жам ёс

Төв ухаан жам ёс

Төв ухаан бүх ухаан
Төв ухаан бүх үзэл
Төв ухаан бүх зарчим
Төв ухаан бүхэл жам ёс



Төв ухаан шинжлэх ухааны хандлага
Төв ухаан олон утгат логик
Төв ухаан тогтолцооны онол
Төв ухаан хүчин зүйлийн шинжилгээ

Төв ухаан харанхуйг гэтлэх арга
Төв ухаан ухааралд хүргэх барил
Төв ухаан гэгээрэл хөтлөх арга
Төв ухаан үүнээс ч хэтэдсэн үнэн ёс

Ц. Лувсандорж

2018 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

 http://monaphorism.blogspot.com/2018/02/blog-post_10.html

Friday, February 9, 2018

Эдтэй нь биш эрдэмтэй нь хөтлөдөг



Төрийн дөрвөн өндөрлөгийг гурав болго. Босгыг өндөрсгө.

 Манай төр 4 өндөрлөгтэй байна. Үүнийг 3 болгох хэрэгтэй. Гүйцэтгэх засаглал болох ерөнхийлөгч, ЕС нэг болгох хэрэгтэй. Түүнийг их хурлаас сонгодог байх. Манай улсын онцлог. Бас дэлхийн улс төрд монголын хувь нэмэр ч болох талтай...

Бүх ард түмнээс сонгогдсон гэдэг үнэндээ нэр төдий хэрэг болж байна. Гурван хүний нэгийн саналыг авсан эсэх тодорхойгүй байдаг. (Судалгаа бий).

Манай сонгогчид хэт цөөхөн тул түүнд хар массын нөлөөлөл их байдаг.Харлуулсан байхад цагаан хуудас, сонгуульд оролцоогүй хэсгийг хасвал хар массаар өндөрлөгт хүрчихээд байна.

Энэ нь үргэлжүүлбэл их аюултай. Удирдагч сонгуульд ялахын тулд нийгмийн сэхээрүүлэх бус харин харлуулах хандлагатай болгодог. Урлаг, спорт, хошин шогийг мандуулна гээд л.

Их хуралд сэхээтнүүдийг оруулах үүднээс бодлогоор сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Эрдэмтэй нь хөтлөх ёстой. Эдтэй нь биш.

Монгол улс төр, өндөрлөгүүдээ эхлээд цэглэх хэрэгтэй.

Төрийн өндөрлөгт хүрэх босго хэтэрхий намхан байна. Өндөр болгох хэрэгтэй.

Ц.Лувсандорж

2018 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 

 http://centrepartymongol.blogspot.com/2018/02/blog-post_9.html

Sunday, February 4, 2018

Улс үндэстнээ аврахад эцэстээ нам л хэрэгтэй

Улс үндэстнээ аврахад эцэстээ нам л хэрэгтэй

Монголчууд монгол улсаа мананд манаруулаад байгаа нь эцэстээ хууль гуулинд бий.

Улс төрийн намын тухай хууль байгаа цагт ямар ч хөдөлгөөн эцэстээ улс төрийн намд хүргэнэ.

Байгуулахын санал болгоод байгаа Монголын Төв нам бол улс үндэстнээ аврах хөдөлгөөн, багшийн цалин нэмүүлэх хөдөлгөөн гэх зэрэг хөдөлгөөн, тэмцлийн өрнөл дунд, дүнд өндийж ирж болох ганц боломжит нам юм.

Үүнийг эртнээс эргэлцүүлж байх хэрэгтэй. Эцсийн цэгийг харахад нам л хэрэгтэй болно.

Олигтой намгүй бол элдэвлэж хөдөлсөн үйл явц, сонгуулийн дараа эргээд өнөөх гайхлууд байж байх магадлал их өндөр юм.

Үүнийг дахин хэлэхэд эртнээс бодож хөдөлгөх хэрэгтэй.

Хөдөлгөөн өрнүүлнэ гэхдээ эцсийн цэгээ бас бодно.

Ц.Лувсандорж

2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр

Thursday, February 1, 2018

Төв нам ингэхээр алтан нийгэм


Төв нам ингэхээр алтан нийгэм

Төв намд зөв үзэл бий.
Төв намд зөв зарчим бий
Төв намд том ухаан бий.
Төв намд том арга бий. 


Зөв намд том цамхаг хэрэггүй.
Зөв намд олон гишүүн хэрэггүй.
Зөв намд том лидер хэрэгтэй.
Зөв намд олон дэмжигч хэрэгтэй.

Алтан нийгэм энэ намын том амбиц
Алтан нийгэм энэ намын том зорилго
Алтан нийгэм энэ намын том зарчим
Алтан нийгэм төв намын том үйлс.

Алтан нийгэм алтаар хийсэн нь ч биш
Алтан нийгэм алт өвөрлөсөн нь ч биш
Алтан нийгэм алтан харьцаа бүтээсэн нь
Алтан нийгэм алтаарч цэнэлэгдэхгүй жам ёс.

Алтан нийгэм тэгэхээр төв нам.

 http://centrepartymongol.blogspot.com/2018/02/blog-post.html

 https://www.facebook.com/groups/924683847684598/

Ц.Лувсандорж

2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр