Wednesday, December 20, 2017

Төв ухааны язгуур үндэс

 Төв ухааны язгуур үндэс

Төв ухан бол Дорно дахины унаган ухаарал, уугуул соёл. Дорно дахины энэхүү ухаарал, соёлын мөн чанар нь ертөнцийн хуулийг дээдлэн дагах, чинхүү мэдлэгийг ухаарч хэрэглэхэд оршино.  Ийм ч учраас төв ухаанд "гуравдахийг" үгүйсгэдэггүй. 1. Тийм. 2. Үгүй. 3. Тийм ч биш үгүй ч биш.  Ингэж сэтгэж бодох ухаанаа  "арга билгийн нэгдэл" хэмээх алдарт дүрсэд хураангуйлан кодлож үеэс үед эрхэмлэн дамжуулж иржээ.

"Тийм ч биш, үгүй ч биш байх" байхыг зөвшөөрөх, ийнхүү  сэтгэж ухаарч, бодох нь төв ухааны язгуур зарчим, язгуур үндэс болно. Дорны энэ язгуур ухаанаар харахад  аливаа "изм" дангаараа их алдаатай.   Тийм учраас тэр ойрын зайнд оносон мэт авч холын уртад харин сөхөрч төгсдөг жамтай. 

"Гуравдахийг үгүйсгэдэггүй" төв ухаан нь Аристотелийн "тийм эсвэл үгүй; үнэн эсвэл худал"  гэсэн 2 утгат " галзуу" ухаан биш олон утгат ухааны эх язгуур болсоор байгааг энэ цагийг ухаарал улам улам танисаар. Олон утгат логикийн хөгжил ч, фази үзэгдлийн мөн чанар ч төв ухааны үнэ цэнийг улам улам тодотгосоор л.

Төв ухаанаар харвал "коммунист төртэй, чөлөөт эдийн засагтай улс" байж болох нь хэвийн л нэгэн зүйл. Нураах нь харин гаж ухаан, нэгэн галзуу изм.

 Хаан засагтай ардчилсан сонгуультай нийгэм байж ч бас оршиж болно. Сүйтгэх хэрэггүй. Төв ухаанаар энэ хэвийн л зүйл.

Дан ганц эрх чөлөө гэж үгүй. Тэр харин хариуцлагатай, үүрэгтэй нэгдэж байж оршино.

Дан ганц үүрэг гэж үгүй. Тэр харин эрх чөлөөтэй нэгдэж амилна.

Дан ганц баян гэж үгүй. Ядуу байхад  л баян байдаг. Баян байхад ядуу байна. Баян ядуу хоёр угтаа иймд нэг.








No comments:

Post a Comment