Wednesday, October 31, 2018

Ээлжит уулзалтын зар

Зарлал


Монголын төв намыг байгуулах талаарх уулзалт, ээлжит ярилцлага Засгийн газрын зүүн талд байрлах Кредит банкны байрын 4 давхарт 2018 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр (энэ хагас сайн өдөр) -ийн 11 цагаас болно.

Сонирхсон багш нар, тэр тусмаа тэтгэвэр гарсан тэнхээтэй багш хүрэлцэн ирнэ үү!
Багшийн хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг хийсэн 2 жилийн тэмцлээс би нэг л зүйлийг их сайн мэдэрсэн юм. Энэ нь ийм юм.

Багш, боловсрол дорд болтлоо орхигдсон байдал нь эцэстээ их хуралд багш, боловсролыг яг мэдэрсэн төлөөлөл байдаггүйд байгаа юм. Засгийн газарт багшийн ажлыг мэдэрсэн багш хүн байдаггүй юм. Тэнд багшийн тэмцлийг дэмжих хүн ч байдаггүй. Тэгэхээр ямар ч тэмцэл цааснаас цааш үргүй болдог.

Иймд багшийн төлөөллийг их хуралд бий болгоно. Ингэж байж л багшийн хөдөлмөрийн мөлжлөгийн эсрэг тэмцэл бүр үр дүнд хүрнэ. Багш нийгэмд байх ёстой байранд эргэж очно. Багшийн ажил шилдэг, шилмэлийнх болж ирнэ.

Төв нам төв хүн,энгийн багш, сэхээтнийг их хуралд хүргэх гүүр байх ёстой.
Төв нам нийгмийн төвд нь багш, эмчийг байлгах зөв нам байх юм.

Иймд боломжтой багш нар энэ намыг байгуулахаас нь эхлэн түүнд гар бие оролцвол зохино.
Ардчилал гэдэг гуйлт биш харин оролцоо юм.

Оролцоотой нь ардчилалд асуудлаа шийддэг. Оролцоогүй нь харин ард болж ард орхигддог. Ийм юм, ардчилал.




Монголын төв намыг санаачлагч, бүтээгч хэсэг


2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр

Monday, October 29, 2018

уулзалтын зар

Энэ долоо хоногийн Лхагва гариг, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 18 цагаас Засгийн газрын зүүн талд байрлах  Кредит банкны 4 давхарт төв намын талаар үзэл бодлоо солилцох уулзалт, ярилцлага болно. Ирэхийг бодоорой.

Cанаалагч хэсэг

Saturday, September 1, 2018

Монголын Төв Намын Гишүүний Бүртгэл


Монголын Төв Намын Гишүүний Бүртгэл

Овог
Эцгийн нэр
Өөрийн нэр
регистрийн
дугаар
Оршин суугаа газрын хаяг, холбогдох утас
Гарын үсэг























































Монголын төв намын дүрэм, мөрийн хөтөлбөрөөс:


Монголын төв намын дүрэм, мөрийн хөтөлбөрөөс:
-          Төв үзэлтэй, шинжлэх ухаанч хандлагатай улс төрийн хүчин байна.

-          Хатуу гишүүнчлэлгүй, гишүүний татваргүй бодлогын анхны нам байна.

-          Нэгдмэл бодлоготой эх оронч, хариуцлагатай, хүчтэй төрийг төлөвшүүлнэ.

-          Мэдлэг, чадвар, туршлага бүхий гишүүдтэй, цомхон бүтэцтэй засаглалыг төлөвшүүлнэ.


-          Иргэд, нийгмийн бүлгүүдэд оролцох боломжийг адил тэгш бүрдүүлсэн нийгмийн анги, давхаргын зохистой харьцааг татвар, боловсролын бодлогоор бий болгосон ардчилсан зөв, төв нийгмийг бүтээнэ.

-          Туйлчлалгүй, туйлшрахгүй, хэлбэрдэхгүй байж, өөрийн орны өвөрмөц онцлогийг шинжлэх ухаанчаар тооцсон үндэслэл, шийдэл бүхий зөв, төв бодлого хэрэгжүүлнэ.

-          Хүний эрх, эрх чөлөөг дээдэлнэ.
-          Шударга ёс, тэгш байдлыг хангана.
-          Улс үндэстний эв нэгдэл эрхэмлэнэ.

-          Хүний чадварт түшиглэсэн зөв, төв  нийгмийн тэнцвэржүүлэгч, тэнцүүлэгч институци болох боловсрол нь иргэн бүрт өөрийгөө нээн хөгжүүлэх, улс нийгмийн үйл хэрэгт идэвхитэй оролцох боломжийг алагчлалгүйгээрээр, ялгаварлан гадуурхалгүйгээр адил тэгш хүртээдэг байна.

-          Хүний чадварт түшиглэсэн зөв, төв нийгмийн хөгжлийн хөтөч институт болох шинжлэх ухаан нь аюулгүй байдал, батлан хамгаалал, эрүүл, мэнд, нийгмийн сайн сайхны эх үндэс,  экспортоор олох орлогын эх ундарга болсон шинэ нээлтээр шинэ мэдлэг, шинэ чадвар, шинэ технологийг бий болгодог байна.

-          Үнэн түүх, бодит сургамжийг өнгөрсөн үеээсээ олж, эрж  суралцан Монгол улсаа жам ёс, үнэн зөвийн эрчинд, мөнх тэнгэрийн хүчинд  хариуцлагатай  төрийн ивээл дор мандан бадраах, монгол нийгмийг хүний чадварт тулгуурласан зөв, төв хөгжлийн замд хүргэнэ. МТН-ын мөрийн хөтөлбөр нь ийм замд хөтлөх чиг зам, гарц, гүүр нь болно.